Хятадууд чанар муутай 20 сая автомашиныг борлуулахаас татгалзав

2018 оны 01-р сарын 16 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос тус улсын болон тус улс дахь олон улсын автомашин үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн онд автомашины үйл ажиллагааны доголдол болон чанартай холбоотой асуудлуудын улмаас өмнөх оныхоос 76,8 хувиар илүү буюу 20 сая автомашиныг зах зээлээс эргүүлэн татсан тухай  мэдэгджээ. Нэгэнт үйлдвэрлэсэн автомашинуудыг зах зээлээс эргүүлэн татаж буй гол шалтгаан нь хөдөлгүүр, аюулгүйн дэр, явагч эд анги, аккумлятор болон цахилгааны системтэй холбоотой доголдол байсан аж. Зах зээлд борлуулахаас татгалзан эргүүлэн татсан автомашинуудын дийлэнх нь Volkswagen, SAIC, Chevrolet, Audi, Toyota, Honda болон  Mercedes-Benz зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниудынх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх