Монголын автоспортын “Мөнгөн шонхор” клуб 2018 оны эхний уралдааныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар болсноо зарлалаа. Уралдаан энэ сарын 21-нд болох юм. Шинэ оны анхны тэмцээнийг авто спортын цол, зэрэггүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаар болсон байна. Уралдааныг Монголын авто машин, мотоциклийн спортын холбоо, Монголын автомастеруудын холбоо, “Speed” авто клуб, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн авто клубүүд хамтран зохион байгуулахаар болжээ. Оны анхны уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын автоспорт, аяллын холбоо ажиллах бол МҮОНТВ мэдээллийн ивээн тэтгэгч болж уралдааныг олон нийтэд түгээх юм. Уралдаанд одоогоор 50 орчим залуу тамирчин оролцож ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.
Н.Дуулга