Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, шатахууны үнийг бууруулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв.
Сүүлийн өдрүүдэд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс “Засгийн газар онцгой албан татвар нэмсэн” гэсэн шалтгаанаар зарим төрлийн бензиний үнийг нэмж, хомсдол үүсгэсэн. Үүнээс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаа даахын аргагүй хүндэрч байгааг бүгдээрээ мэдэж байна. Тиймээс шатахууны үнийг бууруулах, хууль бусаар хомсдол бий болгож байгаа шатахуун импортлогч ах ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардаж байгаа учрыг үйлдвэрчний холбооныхон сэтгүүлчдэд мэдээлэв. Мөн шатахууны үнийг өсгөхгүй байх чиглэлд бодлого боловсруулж, анхаарлаа хандуулахыг эрх баригчдаас шаардаж байгаагаа илэрхийлэв.