Пермь хотын сургуулийн хүүхдүүд руу хутгатай этгээдүүд довтолжээ

2018 оны 01-р сарын 15 өдөр, 16 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_99596784_tass_24801107

ОХУ-ын Пермь хотын 127 дугаар сургуулийн сурагчид руу нүүрэндээ баг өмссөн хоёр хүн довтолж, 8 хүүхдийг багш эмэгтэйнх нь хамт гэмтээж шархдуулжээ. Орон нутгийн хуулийн байгууллагынхны  ярьж буйгаар, тус сургуулийн хоёр хүүхэд хоорондоо муудалцан зодолдож,улмаар хутга гаргаж танхайрчээ. Тэр үеэр нүүрэндээ багтай хоёр этгээд  хүүхдүүд,багш нар руу дайрч  яахаас ч буцахгүй авирлажээ.

Багш сурагчид  сандарч байх үеэр хэн нэгэн самбаачилж,цагдаа дууджээ.  Пермийн дотоод яамны орон нутгийн  хэлтсийн ажилтнуудын  мэдээлснээр, зодооны үеэр гэмтэж бэртсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ. Сэжигтнүүдийг баривчилж,эрүү үүсгэн шалгаж байна. Эмнэлэгт 12 хүн хүргэгдсэнээс багш эмэгтэй болон хүзүүндээ хутгалуулсан 16 настай хүүгийн бие тааруухан байгаа аж.

surguuli

Бусад нь  хөнгөн гэмтсэн байна.  Орон нутгийн аюулгүй албаны ажилтнуудын ярьснаар, хэрэг гарах үед сургууль дээр 698 хүүхэд,45 багш ажилчид байсан бөгөөд  бүгдийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж:ВВС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх