Хүний санаанд оромгүй жигшүүрт хэрэг Баянхошуунд гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг Баянхошууны “Ган-Эх” дэлгүүрийн худалдагч эмэгтэйг хоолойд 9 удаа хутгалж амийг нь хөнөөжээ. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан байна. 23 настай залуу ердөө архи уухын тулд хүний амь бүрэлгэсэн нь энэ. Сонгинохайрхан дүүргийн Толгойт дахь цагдаагийн хэлтсийн ажилтнуудын ярьж буйгаар, гэр хорооллын залуус архидан согтуурч танхайрч олны амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Тэнд 1000 төгрөгийн үнэтэй архи хамгийн гүйлгээтэй. Хийх юмаа олж ядсан залуус ойр хавийн дэлгүүрүүдээр хэсүүчлэн,хямдхан архи авч уугаад хөөрч дарвиж яваад гэмт хэрэг үйлдэж байгаатай цагдаа нар чадлаараа тэмцэж байгааг оршин суугчид ярьж байна. Хотын захын хороололд дэлгүүр ажиллуулдаг хүмүүс айдас хүйдэст автжээ.
Н.Ялалт
арай ч дээ