Дорнод аймагт техникийн шингэн уусан хүмүүс хордож,нэг нь амиа алдав

2018 оны 01-р сарын 15 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26996762_1280839338714228_2028359642_n

 Дорнод аймагт есөн хүн архинд хордож, нэг нь газар дээрээ нас барсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Өнгөрсөн баасан гаригт тус аймгийн Дашбалбар сумаас хойш 70 км-т мал, мах авч явах үедээ архидан согтуурсан иргэд техникийн зориулалттай шингэн нэмж ууснаар хордсон байна.
Юуны учир техникийн шингэн уув гэдгийг тодруулахад,Улаанбаатар хотоос очсон иргэн Т. машин хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэнийг ундааны саванд хийж авч явжээ. Нэлээд халамцсан тэрээр уг шингэнийг  “өмнө нь ууж үзсэн, зүгээр” гэхэд нь бусад нь ууцгаасан гэж хордсон хүмүүс мэдүүлжээ. Хортой шингэн уусан иргэн Т. Дашбалбар сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж зүрх нь зогссон байна. Эмч нар  эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр бусад нь аврагджээ. Одоогоор өвчтөнүүдийн нэгийнх нь биеийн байдал хүнд, бусад нь хордлогын шинжтэй эмчлүүлж байгаа аж.
Дээрх явдалтай холбогдуулан Дорнод аймагт онц байдал зарлаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх