Монголын циркчид Унгараас алтан цомтой ирж явна

2018 оны 01-р сарын 15 өдөр, 13 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26754340_1280825182048977_1081637822_n

Унгарын Будапешт хотноо болсон олон улсын тэмцээнд Монголын үндэсний циркийн жүжигчид амжилттай оролцож, алтан цомын эзэд болов.

Тэмцээнд Т.Номуунбаатар ахлагчтай  манай жүжигчид эх орноо төлөөлөн оролцож 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэд  хамгийн өндөр оноог авч чаджээ. Монголын циркчид сүүлийн гурван жилд олон улсын тэмцээнээс зургаан алт, нэг мөнгөн цом, хоёр Гран при цом хүртээд байгаа юм.
Монгол Улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу банзнаас үсрэгч акробат үзүүлбэрээр Б.Золбаяр ахлагчтай баг 2012 онд олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирсан бол тэдний амжилтын буухиаг манай циркчид ийнхүү амжилттай үргэлжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх