НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг хэзээ өгөх вэ хэмээн асууж сурагласан хүмүүс зөндөө. Үүний тулд өнгөрсөн жил худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтын мэдээллийг энэ сарын 8-ны дотор бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас анхааруулсан. Харин энэ удаа өмнөх жилийн бүртгэлийн буцаан олголтын мөнгийг энэ сарын 21-нд олгоно гэж мэдэгдлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд, зааснаар “Шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн, тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн, худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох”-оор заасан байдаг.
Албан татварын буцаан олгох журамд заасны дагуу, төлсөн албан татварынхаа 20 хувийг буцаан авах хүсэлтэй бол НӨАТ-ын, нэгдсэн системийн өгөгдлийн дагуу, хувийн мэдээллээ үнэн, зөв бүртгүүлсэн байх шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл,иргэдийн зүгээс хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан/имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах, улсад бүртгэлтэй банкны данс зэргийг бүрдүүлэх юм байна.
Yaagaad.butsaan.olgoltoo.uguhgvi.bga.yum.be.tvrvv.jil.1sariin.10.gehd.ugtsun.baisan.
хурдан өгвөл хэрэгтэй л байна даа. Ганц миний бодол биш бүх иргэд цагаан сар гээд л
Аж ахуйн нэгж илгээхгүй байгаа баримтуудыг яах вэ