Согтууруулах ундаа хэрэглэсэн 106 жолоочийг журамлан шалгаж байна

2018 оны 01-р сарын 12 өдөр, 13 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Замын цагдаагийн газраас мэдээлж буйгаар, шинэ оны хоёр дахь долоо хоногт Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1297 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 1036 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд байсан байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчлийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн осол гарсны улмаас 4 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна. Тухайлбал: Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймагт уг хэрэг  гарчээ.

Зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.  Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24,8 хувиар, гэмтсэн хүний тоо 37,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.

Энэ долоо хоногийн ихээр Монгол орны нутгийн ихэнх хэсгээр цас орж, хальтиргаа гулгаа үүссэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарцан дээр зам тавьж өгдөггүй,  явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой хэрэг гарах нь цөөрсөнгүй. Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх