1000 машины захыг төрийн төмөр нүүр үзүүлж байж газрыг нь чөлөөлсөн хотын дарга нар удахгүй 100 айлын барилгын зах, автомашины Да хүрээ захыг хотоос “зайлуулах” бололтой. Олон жил 100 айлыг 100 зовлон болтол талхалсан наймаачид тийм ч амархан “нүүе,нүүе” гээд явахгүй л болов уу. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы ярьснаар, “Захуудыг хотоос үе шаттайгаар гаргах ажлыг эхлүүлнэ. 100 айлын барилгын дэлгүүр, захыг 2018 оны гуравдугаар улиралд багтаан хотоос гаргах” аж. Үнэн бол алга ташин халуун баяр хүргэмээр. 100 айлын барилгын зах гэж будаг шохойноос эхлээд элс шороо бужигнасан, ууртай наймаачид хашгичсан олны хөл үймсэн газар бий. 1990-ээд оны эхээр нэг л мэдэхэд барилгын материалын наймаачид зам даган зогсож эхэлсэн. Тун удаагүй байтал амбаар сав барьж суурьшин тохижиж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам 100 айлын зах хаяа тэлэн өргөжиж, түрүүлж мөнгөжсөн наймаачид нь “Жоби” зэрэг хэдэн давхар дэлгүүр сүндэрлүүлж,лангуу болгоноо жижгүүддээ түрээслүүлсэн. Энэ мэтчилэн 100 айл хэрхэн хөгжсөнийг тэр хавийнхан андахгүй. Өнөөдөр 100 айлын нарийхан зам ачааллаа дийлэхээ болиод доош цөмрөх аюултай болсон. Үүнийг 2000 оны эхээр нийслэлийн дарга нар сэрэмжлүүлж,100 айлыг “Гермес” худалдааны төв рүү нүүлгэх шийдвэр гаргасан. Наймаачид яг нүүж харагдаач. Жагсаж цуглаад,өлсөж цангана гэж айлгаад бөөн юм болсон. Уг нь тэр үед төр төмөр нүүрээ харуулсан бол өдийд наймаачид хотын төвдөө цемент, замазка,элс шавар бужигнуулаад сантехникийн труба, цонх, хаалга хөндөлдүүлж тавьчихаад хүссэнээрээ дургиж байхгүй байсан. Нүүлгэх асуудал яригдаж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж наймаачдыг нулимс унагаах нь холгүй өрөвдөж, “Та нарыг нүүлгэж амьжиргаанаас чинь салгахгүй” хэмээн хошгируулсан нь өнөөг хүртэл лай болж байна. Ц.Элбэгдоржийнхоо хэлсэн амлалтыг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа үл тоомсорлон 100 айлыг хотоос гаргана,Налайх руу нүүлгэнэ,тэнд 110 га газар өгч байгаа гэж багагүй жүжиглэсэн. Наймаачид бас л тэмцэлд босч Э.Бат-Үүлийг гарыг нь өргүүлж буулгаж авсан. Ийм түүх яривал ярих юм их бий. Өнөөдөр 100 айлын зах тэр хавийн алба амины бүх үйлчилгээнд гай болж буй. Иргэний бүртгэл мэдээллийн төв,Арьсны өвчин судлалын төв,Сүхбаатар дүүргийн эмнэлэг гээд албан байгууллагууд урин дулааны улиралд 100 айлын захынхны хог новш, химийн хорт бодисны үнэрт бухимдан мансууран үйлээ эдэлж байна. Зах дагасан машины бөглөрөл,гацаа түгжээтэй ярих юм алга. Жилийн дөрвөн улиралд тэр зовлон дуусахгүй. Хаврын хавсарганаар наймаачдын хаясан гялгар уут,цаасны хог амжиж бултахгүй л бол улаан нүүрэн дээр бууна. Цемент будаг шохой нь жоохон салхи гарахад л нүд сохлох дөхнө. Ийм зовлон тоочвол барагдахгүй. Хэрэв С.Амарсайхан дарга, Засаг дарга С.Батболдтойгоо хамжиж байгаад 100 айлыг хотоос гаргачихдаг юм бол алдрыг нь мөнхжүүлэн дурсгалын самбар босгоё. Хөшөө дурсгалаар хотоо чимж байна гээд мөнгөөр тоглодог дарга нар 100 айлыг зайлуулаад чөлөөлсөн газар дээрээ хөшөөгөө босгоно уу, хаусаа барина уу пад алга.
Н.Дөл
Bitgii oroldood bai. Nuugeed haana ochihiin Ehleed ochih gazriig ni beldchih Heden ter bumaar unelegdeh humuusiin barilga baiguulamjiig tur hudaldaj awah yumuu tegj chadahuu
Dandaa l medrelteh yum. Tus bolj chadahgui bol buu gai bol doo. Lai l bolno biz. Ta naraas hool guigaa yu. Oorsdoo deeguuree baga id za
OFFSORT baigaa mongoo oruulj irj chadahgui baij olon yum buu dongos doo nohduud mini. Ta naraas Zuun ailiinhan yu ch guigaagui monchgorooroo yavj bga humuus shuu. Tuslaltsaa ogch chadahgui bj buu gai bol. Neg l ih ajil hiisen humuus bolj haragdah gej shoudah yum. Boli amjihgui za.
ЯАААг үнэн.