Н.Учрал гишүүн маргааш сонгогчдодоо нүүрс тараана

2018 оны 01-р сарын 11 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uchral

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж байх үеэр гишүүн Н.Учрал тойргийнхоо гэр хорооллын айлуудад нүүрс тарааж өгнө гэв. Тэрээр нэлээд хэдэн шаардлагыг нэг дор “бөөндөв”.  “Агаарын бохирдлыг бууруулахад сэтгэл гаргах хэрэгтэй. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат манай хороон дээр ажиллаж, эко 00-г дэмжсэн. Зуух тараана гэж иргэдийн уурыг дахиж битгий хүргэ. Утаа гаргадаггүй зуух зарим хэсэгт тараана гэж ярихаа боль. Би хагас сайнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд нүүрс тараана. Иргэд тэнд хөлдлөө. Нийслэлийн  удирлагуудад цахилгаан машин авч өг. Бензинд жилдээ 500 гаран сая төгрөг зарцуулдаг. Давхар орон сууцны асуудлаа шийд. Зарцуулж байгаа мөнгө бүхэн ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад зориулагдах  ёстой” гэж  анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Jargal
     (61.73.8.22.***)
    2018/01/12 10:16

    Myndag l helsen bnashdee

    (0) (0)