Өвөрхангай аймгийн Тарагт сумын дөрөв, тавдугаар баг, Өлзийт сумын нэгдүгээр баг, Баян-Өндөр сумын хоёрдугаар баг, Хархорин сумын Жалбаа, Уянга сумын Шуранга, Бат-Өлзий сумын Зөрүүлэг багуудын эмч нарт шинэхэн мотоциклийн түлхүүр гардуулах ёслол боллоо. Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр хийж буй уг төслийн үрээр Өвөрхангай аймгийн 7 багийн эмч нар ийнхүү түргэн тусламжийн шинэ мотоцикльтой болж байгаа нь энэ. Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар шинэ мотоциклийг эздэд нь гардууллаа. Багийн эмч нар түргэн тусламжийн унаатай болсноор хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа нь сайн хэрэг хэмээн Өвөрхангайнхан талархаж байна.
Өврийн сайхан хангайн багийн эмч нар мотоцикльтэй боллоо
2018 оны 01-р сарын 11 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )