Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди өвчний улмаас таалал төгсчээ.
Монгол улсын боксын спортын гавьяат дасгалжуулагч, Ардын Багш Дамдинжавын Банди нь 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт мэндэлжээ.
Д.Банди багш 1976 онд тухайн үеийн Улсын багшийн их сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Шигшээ багийг төлөөлж тулалдаж явах үедээ Монгол Улсын долоон удаагийн Аварга цолыг хүртэж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Румыны олон улсын тэмцээний алтан бүсийн эзэн болж явсан удаатай.
Мөн олон улсын А зэрэглэлийн тэмцээний алт, мөнгө, хүрэл, 1972 оны Германы Мюнхэн, 1976 оны Монериалын олимпийн наадамд монгол Улсаа төлөөлж өрсөлдөж байжээ. Түүний сонирхолтой амжилтыг хүргэхэд рингэнд 200 удаа гарч тулалдахдаа 160 ялсан гэсэн тоон үзүүлэлт гарсан байна.
Ум сайн амгалан болтугай.