Монгол Улсад байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага үүсч байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан байгаль орчны аудитыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй хамтран ажилласан Байгаль орчны аудитын холбоонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын талархлыг гардуулан өглөө. 2012 онд батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд байгаль орчны аудитын эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгаль орчны аудитыг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр тус холбоо ихээхэн санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнд хүрснийг үнэлж уг талархлыг олгосон байна.
Сайдын талархлыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбат нар гардууллаа.