Дөрвөлжин сумын уугуул иргэд малчдадаа туслахаар нэгджээ

2018 оны 01-р сарын 09 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26733050_1276389272492568_331665569_o

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгаар цас их орж,огцом хүйтэрч байна. Тус сумын  Засаг даргын Тамгын газраас сумын хэмжээнд зудын байдал үүсч,өвөлжилт хүндрэх төлөвтэй болсныг нутгийнхандаа сэрэмжлүүлэн анхааруулжээ. Шинэ он гарсаар  эхний 7 хоногийн байдлаар мал ихээр хорогдож байгаа аж.  Сумын  онцгой комисс, Мал эмнэлэг үржлийн тасгаас “Малчдадаа тусалъя” аяныг эхлүүлээд байна. Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн уг аянд нэгдэж байгаагаа мэдэгдээд  нутгийн уугуул иргэддээ хандаж малчдад туслах аянд оролцохыг уриалжээ. Уриалгад “Өнгөрсөн зун  сумын хэмжээнд хур тунадас бага орж, гантай байсан тул нийт нутгаар өвс, ургамлын  гарц муу байсныг нутгийн иргэд та бүхэн мэдэж байгаа. Тиймээс бүгдээрээ аянд нэгдэж, малчдадаа тусалъя” гэсэн байна.

zaa

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.131.23.***)
    2018/01/11 15:31

    Уул уурхайгүй мал аж ахуйгаараа хөгжих юм гэсэн. Дүүрэн нинжанууд байж

    (0) (0)