Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 92 удирдах бүрэлдэхүүн оролцох юм.
Онцгой байдлын байгууллагаас 2018 онд,
- Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
- Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.