Н.Отгонбаатар: Элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа 33000USD-ээр хийлгэсэн

2018 оны 01-р сарын 08 өдөр, 21 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26803806_1586110481458299_1153689530_n
Хавдрын өвчлөл нь манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болохын хувьд бид тус өвчлөлтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний оновчтой шийдлүүдийг байнга эрэлхийлж, мэдээлэхийг зорьдог билээ. Энэ удаад бид элэгний хорт хавдрын улмаас Энэтхэг улсад хагалгаанд ороод ирсэн иргэн Н.Отгонбаатартай уулзаж ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу.
Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Отгонбаатар гэдэг. Өвөрхангай аймгийн харъяат хүн. 2017 оны 1-р сард элэгний хавдартай гэдгээ мэдсэн.Тэгээд бүрэн эдгэх сайн эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа юм билээ. Тэгээд Энэтхэг улсад ирж хагалгаанд ороод байна.
Та яагаад Энэтхэг улсын зорьж эмчлүүлэх болсон бэ?
Уг нь Монголдоо хагалгаанд оръё гэсэн боловч, тодорхой шалтгаан байсан. Тэгээд өнгөрсөн зун Солонгос улсад очсон. Солонгос улсад хавдрын хэмжээ 4 см гарантай болсон байсан болохоор хагалгаа маш эрсдэлтэй гэж үзэж байсан. Түүнээс гадна зардал нь маш өндөр. 300-аад сая төгрөг болж байсан. Тэгээд “Аминта Мед” компаниар дамжуулаад Энэтхэг улс явах шийдвэрийг гаргасан.
Энэтхэг улс руу явж эмчлүүлэхэд юу гол нь нөлөөлсөн бэ?
“Аминта Мед” компанид хандахад Энэтхэгийн шилдэг гурван эмнэлэгтэй холбож өгсөн. Эднээс манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад Fortis эмнэлгийг сонгосон. Fortis эмнэлгийн Vivek Vij эмч бол Энэтхэг төдийгүй олон улсад нэр хүндтэй элэгний хагалгааны багийг тэргүүлдэг эмч юм билээ. Монголчуудад ч олон удаа хагалгааг амжилттай хийж байсан туршлагатай юм билээ. Тэгээд тус эмнэлгийг сонгосон.
Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ? Солонгост очиход хагалгаа эрсдэлтэй гэж байсан. Тэр эрсдэл учирсан уу?
Энэтхэг улсад очихоос өмнө миний шинжилгээ, оношилгоонуудтай танилцаад цээжний хөндийн бүрэн шинжилгээ хийх шаардлагатай гэж байсан. Тэрийгээ хийгээд хагалгаа хийх боломжтой гэж үзсэн учраас хагалгаа хийсэн. Энэтхэг улсад очиход хавдрын хэмжээ маань бараг 5 см болсон байсан. Монгол болон Солонгост 5 см хүрвэл хагалгаа хийх боломжгүй гэж үздэг юм билээ. Энэ утгаараа хагалгаа хийхэд айдас, эргэлзээ надад бас гэр бүлийнхэнд маань байсан. Гэхдээ бүх хагалгаа эмчилгээ амжилттай болоод миний болон донор болсон дүүгийн маань бие маш сайн байгаа.
Зардлын хувьд?
Эмчилгээний маань зардал 33000 ам.доллар болсон. Ер нь Энэтхэг улсад энэ төрлийн хагалгаа 36000-40000 ам.доллар байдаг юм билээ. “Аминта мед” компани Энэтхэг улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын зөвлөлийн гишүүн гэдгээрээ ийм хямдхан үнэ авч өгөх боломжтой юм билээ. Тэгээд Энэтхэг улс өөрөө хямд өртөгтэй улс учраас байр хоолны зардал маш хямд байсан.
emmmmm
Таны ярианд “Аминта Мед” гэж компанийн тухай их дурдагдлаа. Тэр компанитай анх яаж холбогдож байв? Тэдний онцлогийн тухай танилцуулаач.
Хүүхдүүд маань л интернетээр хайж байгаад олсон байх. Тэр компани зуучлагч гэхээсээ илүү Энэтхэгийн аялал жуулчлалын зөвлөлийн гишүүн байгууллага болохоор Монголчуудад маш хямд үнэ авч өгдөг, мөн эмнэлгүүддээ шаардлага тавих эрхтэй байдаг болохоор их амар юм билээ. Энэтхэгт байх хугацаанд тус компанийн хамтрагч нар байнга үйлчилж, зөвлөгөө өгч байсан нь их дэм болсон. Онгоцны буудлаас эхлээд л машинаар тосоод, буудалд байрлуулаад бүх шатанд бидэнтэй хамт байсан. Бас шаардлагатай чухал үеүдэд Монгол орчуулагч нар үйлчилж байсан. Бас бидэнтэй Монголоос байнга холбоотой байсан. Гэхдээ бидэнд гомдол тавих шаардлага байгаагүй ээ. (Инээв)
Нэмээд хэлэхэд бидэнтэй хамт Fortis эмнэлэгт бас нэг хүн хагалгаанд орсон. Тэр хүмүүс яаж тэнд очсоныг нь сайн мэдэхгүй юм. Адилхан нэг эмнэлэг, нэг эмч дээр хагалгаанд орж байж, тэдний төлбөр 37000 ам.доллар байсан. Гэтэл биднийх 33000 ам.доллар шүү дээ. Бас тэдэнд үйлчлэх ямар ч хүн байгаагүй. Байр хоол, унаанаас эхлээд маш олон бэрхшээлтэй тулгарч байгаа нь харагдсан. Тэгээд “Аминта Мед” компанитай холбогдсондоо маш баяртай байгаа. Ер нь гадаадад эмчлүүлэхээр явж байгаа хүмүүст, нэг тийм зөвлөгч, туслагч зайлшгүй шаардлагатай шүү.
Та өөртэйгөө адилхан элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүст хандаж юу хэлэх вэ?
Элэг өөрөө дүлий эрхтэн юм билээ. Тийм болохоор өвчилсөн нь мэдэгддэггүй. Тийм болохоор элгээ хайрлаж, шинжилгээ өгч байх хэрэгтэй. Хавдартай болсон бол маш хурдан хугацаанд эмчлэх арга замыг олох шаардлагатай. Маш хурдан томорч, тархдаг юм билээ.
Энэтхэг бол чанартай, бас үнийн хувьд боломжтой юм билээ. Элэг шилжүүлэх хагалгаа хийлгэх шаардлагатай бол заавал яв гэхгүй ч хүмүүс заавал нэг сонирхож үзэх ёстой юм билээ. Миний тохиолдол дээр бол чанарын бас үйлчилгээний хувьд Солонгосоос хамаагүй илүү гэж хэлэх байна.
Бас мэргэшсэн компанид хандаж байх нь зөв. “Аминта Мед” компани дээр нэг очоод үзээрэй.
Та боломжтой бол “Аминта Мед” компанитай яаж холбогдох тухай мэдээлэл өгөхгүй юу.
Та бүхэн тэдний 7500-0828, 8600-5775 дугаарын утсаар холбогдоорой. Хаяг нь 1-р төрөхийн урд талд Boobsh center-ийн 308 тоотод байрлаж байгаа.
Сонирхолтой хэрэгтэй ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан. Б.Наранзун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.9.42.1.***)
    2018/01/10 01:25

    TENEGTEEREI

    (0) (1)