Сайд асан З.Баянсэлэнгэ “Бэрэн” групптэй үгсэн хуйвалдаж, 223 орон сууцыг худалдан авчээ

2018 оны 01-р сарын 08 өдөр, 16 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hangai

2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажилласан З.Баянсэлэнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж,улсад 900 сая төгрөгийн хохирол  учруулсан хэргээр АТГ-аас нэлээд хугацаанд шалгасан. Авлигатай тэмцэгчид сайд асны хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдан авсан. Ингэхдээ дундаас нь мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг шалгасан  нь тэр.Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар, “Бэрэн”  группын барьсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны 223 айлын орон сууцыг З.Баянсэлэнгэ нь сайд байхдаа  шийдвэр гарган улсад худалдан авч, түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглуулжээ.“Бэрэн” группын барьж байсан уг байрнаас улсын худалдан авсан 223 айлын орон сууц нь өнөөдөр бүрэн ашиглалтад орсон. Түрээслэгч нар нь ч байрандаа орсон юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймаг сумдад 1500 айлын орон сууцыг уг зориулалтаар ашиглахаар болсон билээ. Уг хэрэгт Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх