“Хаан жимс” амралтын газрынхан утаанаас дайжигсдыг урьж байна

2018 оны 01-р сарын 08 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haan jims

Улаанбаатарын утаанд хөгшин хөвөөгүй хордож арга ядаж байгаа өнөө цагт түр ч болов цэвэр агаарт гарахыг хүн бүр хүснэ. Хурдхан хавсарга тавиад утааг ул мөргүй аваад яваасай гэсээр хавартай золгодог болсон. Утаанаас хүүхэд, гэр бүлээ хамгаалах арга хайсан хүмүүс болж өгвөл хотын ойролцоохь амралт сувиллыг бараадна. Нийслэлээс 55 км-т эрүүл тунгалаг агаарт орших “Хаан жимс” амралтын газар утааны эсрэг бодит ажил хийхийг иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудад уриалжээ. Уг ажлыг тэд өөрсдөө эхлүүлж нэгдүгээр сарыг дуустал “ЭРҮҮЛ АГААР-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.  Хөтөлбөрийн хүрээнд амралтад хүүхдүүдтэйгээ ирсэн ээж аавыг байрны төлбөрөөс чөлөөлж байгаа аж. Хамтын хүчээр утаатай тэмцье гэсэн “Хаан жимс” компанийнхны ажил үйлс өөдрөг байх болтугай.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх