Цагаан гаа,нимбэг, сармисыг холиод гайхамшигт ундаа бэлдээрэй

2018 оны 01-р сарын 08 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gaaaa

Байгалийн гаралтай 3 орцоос бүрдсэн Германы гайхалтай жор байна. Үүнийг ханиад, халдвар мөн зүрх судасны өвчлөлтэй тэмцэхэд хэрэглэх аж.  Эрүүл мэндэд нэн тустай уг жорын орц найрлагад цагаан гаа, нимбэг, сармис орно. Цагаан гааны 4 см орчим голчтой үндэс 4 ширхэг, цэвэрлээгүй нимбэг, 4 хумс сармисыг усаар найруулан бэлтгэнэ.  Бэлдэх арга маш хялбар.  Нимбэгийг  угаагаад нарийхан хэрчинэ. Цагаан гаа, сармисаа цэвэрлэнэ. Бүх орцуудыг блендерт хийж холиод зуурмаг болгоно. Зуурмагийг саванд хийж бүлээсгээд дээрээс нь усаа бага багаар нэмнэ. Сайтар хутгаж дөнгөж буцалгана. Галаас авч хөргөөрэй. Бэлдмэлээ сайтар шүүгээд шилэн саванд хийнэ. Хөргөгчинд хадгална. Хэрхэн хэрэглэх вэ гэвэл,өдөр болгон өдөр болгон ууна. Өдөрт 2 удаа хоол идэхээс 2 цагийн өмнө ууна. Уухдаа  сайтар сэгсрээрэй. Сармисны эвгүй үнэр нь цагаан гаа, нимбэгт дарагдсан тул үнэртэхгүй. Цусны өндөр даралт бууруулах, артерийн судас цэвэрлэх, зүрхийг эрүүл байлгах, дархлааны системийг дэмжих зорилгоор  уг бэлдмэлийг  тогтмол ууж хэрэглээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. ГЭнхжаргал
     (192.168.8..***)
    2018/11/17 06:45

    99292074

    (0) (0)
  2. ГЭнхжаргал
     (192.168.8..***)
    2018/11/17 06:44

    Туршиж үзнээ.таалагдлаа

    (0) (0)