Зөвийг дадал болгоцгооё

2018 оны 01-р сарын 08 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9f8c37281ff3425ab419c062e5f92ecc

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон  хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр Тамгын газрын байрандаа болон хорооддоо хог ангилан ялгах савыг байрлууллаа. Хог хаягдлыг  дахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагаан лаазны хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг. Тиймээс манай хамт олон ангилан ялгасан хог хаягдлынхаа хуванцар савыг түүгээр амьдралаа залгуулдаг хүмүүст, цаасаа ариун цэврийн цаасны үйлдвэрт өгөхөөр боллоо. Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын ажил хөнгөрч, тээвэрлэлтийн давтамж ч буурна гэж харж байна.

Мөн цаашид хог хаягдлыг анхан шатанд нь ангилж сурах дадал хэвшлийг олгох  зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад сонирхолтой байдлаар сургалт явуулах юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх