Засгийн газар татварын уян хатан бодлого барина

2018 оны 01-р сарын 05 өдөр, 17 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cc36c69b7112ce37837501aacffed5ef

Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхээр ажиллаж байна.

  Жижиг, дунд бизнесийг  дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн /өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд холбогдсон нөхцөлд/ борлуулалтын орлогоос нэг хувь, 1.5 тэрбум төгрөгөөс доош бол 10 хувь /ашгаас авах хэмжээ ба үүнээс буцаалт 9 хувь/-ийн татвар авах юм.

Цаашид аж ахуйн нэгжийн 25 хувийн орлогын албан татварын гурван тэрбум төгрөгийн босгыг зургаан тэрбум төгрөгт хүргэхийг зорьж байна. Мөн татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгах боломжтой байсныг торгуульгүйгээр нэг жил хүртэл болгох зохицуулалт хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх