Төв аймгийн Зуунмод сумын нутаг дахь Өндөр довд ийм мөс тогтжээ. Алсаас цайвалзан,наранд гялалзан харагдах хөшөө олны сонирхлыг татна. Газрын гүнээс оргилсон ус дээшлэн дээшилсээр ингэж тогтов уу. Байгалийн өвөрмөц үзэгдэл үү хэмээн оньсого мэт мөсөн хөшөөг нутгийнхан тааж ядан байна. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс сонирхон ирж хөшөөний дэргэд зураг хөргөө татуулж ч байх шиг. Хэрэв энэ хөшөөнд мөргөвөл баяжина,мөнгөжих нигууртай гэвэл мөргөлчдийн цуваа хөвөрч ч мэднэ. Ээж хад шиг дээл өмсүүлж, хадгаар ороож, сүү саальны дээжээ өргөж ч магад. Юутай ч Өндөр довд өвлийн жавартай айлсан ийм нэгэн хөшөө сүндэрлэжээ.
Н.Дөлгөөн