Говь-Алтайн малчид үхэр,тэмээн сүргээ өсгөхөд илүү анхаарчээ

2018 оны 01-р сарын 04 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26241309_1272874449510717_911786616_n

Говь-Алтай аймаг сүүлийн жилүүдэд мал сүргээ таван төрөл дээр нь тогтмол өсгөж байна. Аймгийн удирдлагаас үхэр, тэмээ өсгөхөд ихээхэн анхаарч тусгайлсан болзол гарган энэ төрөлд амжилт гаргасан малчдыг аймгийн сайн малчнаар шалгаруулдаг уламжлалтай болжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймаг 41952 тэмээ, 123676 адуу, 85400 үхэр, 1194550 хонь, 2355405 ямаа тоолуулж малаа таван төрөл дээр нь өсгөсөн амжилттай байна. Үүнээс тэмээ 3412, үхэр 14342 толгойгоор нэмэгдсэн нь бүх сум тэмээ, үхрээ өсгөсний үр дүн юм.

Үхэр, тэмээн сүргийг түлхүү өсгөх зорилготой болзлоо саяхан шинэчилж, малчдад хүргүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх