Мөсний баярт оролцохыг хүсч байгаа бол “Хөтөч Даваанаа”-тай холбогдох нь зөв шүү

2018 оны 01-р сарын 04 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26610656_1272838402847655_1496304526_o

Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр ирэх 3 дугаар сарын эхээр болно. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд” уламжлалт  мөсний баяр  19  дэх жилдээ зохион байгуулагдана. Мөсний баярыг зөвхөн монголчууд гэлтгүй гадаадынхан сонирхон ирж үздэг. Өнгөрсөн жил 10000 гаруй хүн Хөвсгөл нуурын мөсөн дээр хэд хоног жарган цэнгэсэн билээ. Мөсний баярын үеэр төрөл бүрийн  тэмцээн, уралдаан зохион байгуулагддаг бөгөөд баярт оролцогчид мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн салхи татуулан давхихаас гадна нутгийн урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож,өөрт дурсгал болгон хадгалах,дотны хүндээ бэлэглэх зүйлээ худалдан авах боломжтой. Энэ жилийн баярыг үзэж сонирхохыг хүссэн хүмүүсийг “Хөтөч Даваанаа” аяллын компани бүртгэж эхэлсэн байна. Тус компани нь аялал жуулчлалын салбартаа олон жилийн үйл ажиллагааны туршлага, найдвартай байдлаараа бусдыгаа хошуучилдаг шилдгүүдийн нэг аж. Хэрэв та Хөвсгөлийн мөсний баярыг үзэхээр шийдсэн бол “Хөтөч Даваанаа”-тай эртхэн холбогдсон нь зөв шүү. Учир нь тус компани аялагчдыг

тохилог унтлагын  автобусаар үйлчилж, нуурын эрэг дэх жуулчны баазад байрлуулна. Хоол хүнс, аятай тухтай байдалд огтхон ч эргэлзэх хэрэггүй. Туршлагатай хамт олон танд үйлчилнэ. Та тэнд очоод мөсөн хотхоноор зугаалж, найз нөхөдтэйгөө дурсгалын зургаа авахуулж, чарга хөлөглөн давхиж,нутгийн бренд бүтээгдэхүүн бэлэг дурсгалын зүйлс худалдан авч цэвэр тунгалаг агаарт хүссэнээрээ амрах боломжтой. Аяллын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг
88084560 дугаарын утсанд холбогдон аваарай.

 Н.Дөлгөөн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зөөлөнжий
     (43.242.241.***)
    2018/01/08 15:29

    Эднийхээр Улан үд явж бсан Үйлчилгээ нь сайн шүү салбартаа шилдгүүдийн нэг гэдэгтэй санал нийлж бнааа

    (0) (0)