Завхан аймгийн буурал омгийн ямааны ноолуурын чанарыг Монголд байтугай дэлхийд мэднэ. Шинэ оны босгон дээр тус аймгийн орон нутгийн музейд буурал омгийн ямаа, сартуул үүлдрийн хонины чихмэлийг үзмэр болгон дэлгэв. Уг үзмэрийг 45 жилийн дараа ийнхүү шинэчилжээ.
Энэхүү цогц үзмэрийг аймгийн Музей, Хөдөө аж ахуйн газраас Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгээр хамтран шинэчилсэн нь олны таашаалд нийцжээ. Үзмэрт тавих сартуул хонь, буурал ямааг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдаас авчээ. Ийнхүү нутгийнхаа малын шилдэг омог,үүлдрийг үзмэр болгон музейд байршуулсан нь шинжилгээ судалгааны ажил төдийгүй ирээдүйн иргэдэд мал аж ахуйн шилдэг брэнд болсон малын үүлдэр угсааг таниулах, мэдлэг мэдээлэл өгөх боломжтой болжээ. Буурал омгийн ямааны ноолуурын гарц өндөр, микрон нягтрал сайтай гэдгээрээ алдартай. Харин сартуул үүлдрийн хонь нь мах, сүүний гарц ихтэй. Малын шилдэг брендээрээ Завханыхан бахархаж байдаг билээ.
Н.Дөл
Чихмэл хийх гэж сумдаас мал алж авчирсан гэж бичжээ