Орхон аймгийнхан А.Амарын талбайд хуучин оноо үдэж,шинэ оноо угтан авах “Эрдэнэтийн өнгө” цэнгүүний үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас 18 айлд өргөө цагаан гэр бэлэглэв..
Тус аймагт шинэ жилийн баяраар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд гэр олгох уламжлал өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд үүнийг Засаг даргын нэрэмжит хүлээн авалтаас татгалзсан мөнгөөр зохион байгуулдаг юм. 2016-2017 оны зааг дээр 10 айлыг гэртэй болгосон бол энэ жил 18 айлыг шинэхэн цагаан гэртэй болгов. Шинэ жилийн баяраар хэдэн хүн нийлж ууж идэж байснаас амьдралын боломж муутай айлуудад орон гэр бэлэглэнэ гэдэг буянтай үйлс хэмээн хүн бүр баярлан талархаж байлаа. Энэ жил Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Орхон аймгийг “Оны тэргүүний нийгмийн түншлэгч”-ээр өргөмжилснийг аймгийн удирдлагуудад гардууллаа.
Н.Цог