Цусаа бэлэглэж, буянтай үйл бүтээх өдөр тохиож байна

2018 оны 01-р сарын 03 өдөр, 14 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsus

Сар бүрийн 3-ны өдөр бол цусаа бэлэглэх үндэсний өдөр.  2018 оны  цусаа бэлэглэх анхны өдөр өнөөдөр  тохиож байна.

Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-ийнхөн  “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байна. Үндэсний цус бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.

ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж ажилладаг. Тэдний нэг нь “JCI Монгол”. Тус байгууллага нь ЦССҮТ-тэй 9 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа юм.

Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон. Яагаад  энэ өдрийг сонгосон нь бас учиртай. Нэг хүний бэлэглэсэн  цуснаас гурван төрлийн  бүтээгдэхүүн бэлтгэж, гурван  хүний амь нас авардаг. Мөн “Үүрд мөнх орших тулгын гурван чулуу, монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбо дээрх  галын гурван дөл, мөнхөд үргэлжлэх өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн билэгдлийг  гурвын тоо илэрхийлдэг. Тиймээс 3-ын тоо бол  үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг байна. Энэ бүхнийг бэлгэдэж сар бүрийн 3-ны өдрийг ийнхүү сонгожээ.

 

Н.Хонгорзул

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх