1000 машины захыг чөлөөлөхгүй хэмээн цагдаа,иргэд үүр цүүрээр нударга зөрүүлэв

2018 оны 01-р сарын 03 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26234714_1272156892915806_2073555328_n

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дахьТөмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” гэгддэг автомашины зах дээр  үүрийн 5 цагт цагдаа нар,түрээслэгч  иргэдийн хооронд үл ойлголцол үүсчээ. Эх сурвалжийн ярьснаар,уг газрыг нийслэлийн эрх баригчид булааж авах гэж байгаа аж.  Захтай холбоотой асуудлаар шүүхээс шийдвэр гаргасан нь түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан боловч  эрх баригчид шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хууль зөрчиж байна гэж  түрээслэгчид мэдээлэл хийж байна. Эрх баригчдын хууль бус үйл ажиллагааг түрээслэгч  иргэд эсэргүүцэж байгаа бөгөөд машин тавьж зардаг газраа тийм ч амархан булаалгахгүй гэж байна. Уг нь иргэдийн өгөхгүй гэж тэмцээд байгаа зогсоолын газар нь УБТЗ-ын мэдлийнх аж. Тиймээс “1000 машины зогсоол”-ын газрыг УБТЗ-ын өмч гэдгийг Нийслэлийн засаг захиргаанаас баталгаажуулж газрын гэрчилгээ олгожээ. Шүүхийн шийдвэр гарсан, газрын гэрчилгээ олгогдсон тул одоо төмөр замчид газраа авч бүтээн байгуулалтаа эхэлнэ хэмээн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл сар гаруйн өмнө олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Уг газарт Улаанбаатар төмар замынхан орчин үеийн жишигт нийцсэн галт тэрэгний буудал барихаар төлөвлөжээ. “1000 машины зогсоол” дахь түрээслэгчдийг нүүлгэх  ажилд Төмөр замын цагдаагийн алба хаагчид, Газрын алба, Мэргэжлийн хяналтын байцаагч нар оролцож байгаа бөгөөд иргэд төрийн алба хаагчдын дунд  үл ойлголцол үүсэж, эмх замбараагүй байдал бий болоод байна гэж  эх сурвалж ярив.

Н.Яруу

.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх