“Цагийн зурвас”-ын гэгээн тусгал оюунлаг бүхэнд хүрэх болтугай

2018 оны 01-р сарын 02 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsolmonn

Монголын маркетинг,менежментийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Grand Expo төслийн хүрээнд шинэ оны өмнөхөн салбар салбартаа тэргүүлэгч 100 эрхмийг тодруулав. Энэ удаагийн шилдэгт Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн  “Цагийн зурвас” ном олныг тэргүүлэв. 800 гаруй хуудастай  “Цагийн зурвас” ном сургамжтай,даацтай,уншууртай бүтээл болсон гэдэгтэй зохион байгуулагчид санал нэг байлаа.

  “Энэ номыг эхлүүлээд 4 жил болсон. Яг барьж бичээд 99 хоногт дуусгасан. Номоо Монгол Улсын социализмын үе,  ардчилсан нийгмийн 25 жил буюу хагас зууны Монгол Улсын хөгжил дэвшил болоод дэлхий нийтийн томоохон үйл явдлуудыг бодит хүний амьдрал дээр тулгуурлан бичсэн. Энэ номыг бичих явцад өөрийн амьдралын хуудас болгоныг ухрааж, өөрийн ой санамжид байгаа зүйлсийг гаргаж бичлээ. Надад чухал гэж бодогдсон төдийгүй монголын ард түмний нийтлэг ой санамжинд тогтсон нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлуудыг харуулахыг хичээлээ” хэмээн тэрээр онцолсон юм.

tsolmon1

Цаг хугацаа гэдэг бол хэзээ ч ухрааж болдоггүй. Цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ цаг хугацаа хэзээ дуусахыг бид мэдэхгүй, хүмүүн бид тэр цаг хугацааны нэгээхэн хэсэгт амьдарч байгаа жижигхэн зурвас гэдгийг уншигчдадаа учирлан маш энгийнээр  бичсэн нь гайхалтай. Бага балчир насны он жилүүдээ кино зургийн хальс буцаах мэт бодон санан байж бичсэн нь тухайн үеийн нийгмийн байдал, хүмүүсийн амьдралыг санаанд буутал өгүүлжээ. Гадаад хэргийн сайд асан,Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн номын өмнөтгөлд “Сайн аав ээжийн буянд унасан газар,угаасан устайгаа төдийгүй хорвоо дэлхийтэй бага балчраасаа танилцах сайхан завшаан тохиож. Энэ бол ховор тавилан. Тэр болгон хүн “даадаггүй” тавилан. Харин Цолмон энэ тавилангийнхаа хүрдийг дандаа зөв эргүүлжээ” хэмээн талархан бичжээ.Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж уг ном нь “ зохиол биш хувь хүний болон улс орны амьдралд өрнөж байсан бодит үйл явдлын түүхэн хураангуй” гэж үнэлсэн байна. Бодлоо нэрж, ухаанаа уралдуулан байж бүтээсэн “Цагийн зурвас”-ыг уншихад хүн болж төрсний учрыг ухаарч,зөв амьдрах ухааныг мэдрэх болно. Номын хуудсыг эргүүлэх тусам Ж.Цолмон бол Монголын өнөөгийн нийгмийг өнгөлж яваа бүтээлч,ухаалаг, хөдөлмөрч дайчин эмэгтэйчүүдийн тод дүр харагдана. Бүсгүй ухааны торгон мэдрэмж, бүтээлч чанар,эрхэмсэг оршихуй гээд сайн сайхан бүхнийг “Цагийн зурвас” өгүүлнэ. Энэхүү гайхалтай бүтээл ухаалаг,оюунлаг хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж,шимтэн унших ширээний ном  байх болно гэдэгт эргэлзэмгүй.

=tsolmon

tsol nom tsol nommm

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх