“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр таван хүүхэд төөрчээ

2018 оны 01-р сарын 02 өдөр, 12 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26167612_832897460250161_7883321892880364576_n

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт гэмт хэргийн шинжтэй 253 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Энэ өдрүүдэд ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд шинэ оноо тайван угтлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан юм.

Мөн хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр бага насны таван хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран пиротехникийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөлтэй “Очир-Ундраа”, “Протек” ХХК-иудын удирдах албан тушаалтан нарыг оролцуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аюулгүй ажиллагаа болон иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдэгдэл өгч, “Нарантуул”, “Дүнжингарав”, “Хархорин”, “Соёолж” зэрэг томоохон худалдааны төвүүдэд хяналт тавьж, “Нарантуул” олон улсын худалдааны төвд 58 ширхэг пиротехникийн хэрэгсэл худалдаалсан зөрчлийг илрүүлж ажиллалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх