НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны 12 сарын 22-ны өдөр 93 тоот захирамж гаргаж, тус захирамжид нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон юм.
Иймээс нийслэлийн иргэд оршин суугчид та бүхэн 1 сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой хуулийн байгууллагын шийдвэр хэрэгжихгүй байгаа, газар эзэмшигчийн нэр болон кадастр давхардуулж олгосон байдал зэрэг нийслэл дүүргийн захиргааны байгууллагатай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харъяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд гаргаж болно.
Иргэд та бүхний гаргасан санал гомдолд үндэслэн 1-р сард багтааж холбогдох газар, хэлтсийн албаны хүмүүсийг оролцуулсан Олон нийтийн хэлэлцүүлэг хийх гэж байна.
Газрын албатай холбоотой санал, гомдлыг хүлээн авч байна
2018 оны 01-р сарын 02 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )