Хавдар Судлалын Үндэсний төв ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ, томографын аппараттай боллоо

2017 оны 12-р сарын 27 өдөр, 17 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
176c5f7c4d99063a869dd797a53c1e5c07990413

Хавдар Судлалын Үндэсний Төвд “Бидний шинэ үйлчилгээ” нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн сайд нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн ам сүүлийн 20 гаруй жилд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчнүүдээр зонхилон өвдөж байгаа төдийгүй эдгээр өвчин нь үр бүтээлтэй, ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа бөгөөд   хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зөв дадал зуршлыг хүн амд сурталчлах, түгээх, хэвшүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгаас тасралтгүй анхаарсаар ирсэнг онцоллоо.

Тус төв нь дэлхийд танигдсан брендийн, өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий комьютер томографийн төхөөрөмжийг шинээр ашиглалтад оруулж, яаралтай тусламжийн хэсгийг бие даасан алба болон өргөжүүлэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх цар хүрээгээ тэлж байна. Стандартын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн тасагтай болсноор хорт хавдрын болон хавдрын бус шалтгаантай яаралтай тусламж шаардлагатай олон хүний амь насыг аврах боломжтой болж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх