Гэр бүлийн кино 34 жилийн дараа ахин дэлгэцнээ

2017 оны 12-р сарын 27 өдөр, 13 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60scd164mfedjp9mu665sask2b

Тэртээ 1983 онд “Гарын таван хуруу” кино дэлгэцнээ “амилж” монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар нэгийг тунгаан, хоёрыг бодогдуулахын зэрэгцээ ах дүүс амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж, жаргал зовлон амсахын хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа тухай өгүүлдэг энэ киног шүүмжлэгчид монголын анхны гэр бүлийн кино хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл 34 жилийн дараа монголын кино урлагийн түүхэнд дахин нэг гэр бүлийн кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино ирэх баасан гарагт буюу энэ сарын 29-ны өдөр бүх кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байна. “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”,“Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн тэрбээр дараагийн уран бүтээлээ монголынхоо бүх гэр бүлүүддээ зориулжээ.

 Монголын өнөөгийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн тус кино эсрэг дүр байдаггүй гэдгээрээ онцлогтой. Уран бүтээлчид нь энэ талаар “Манай киноны гол дүрүүдийн туулж өнгөрүүлж буй амьдрал нь эсрэг дүр болж, алдаж онохын завсарт хэрхэн ухаашиж, зөв зам мөрөө олж байгаа талаар энгийнээр өгүүлдэг. Тиймээс гэр бүлээрээ суугаад үзэхэд хамгийн тохиромжтой. Хэн, хэнд нь ухаарал хайрласан уран бүтээл” хэмээн ярьжээ.

Шинэ жилийн баярын өдрүүдийг гэр бүлийхэнтэйгээ хамт тэмдэглэх нь хамгийн нандин дурсамжуудыг үлдээдэг. Тиймээс та энэ баярын өдрүүдэд хайртай дотны хүмүүстээ зав гаргаж, ухаарал хайрласан “Хүн мод” уран сайхны киног үзэж, ирэх оноо угтаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх