“Нарантуул” захын хашаан дотор байрлах “Баялаг ундраа” төвийн хойно байрлах цахилгаан барааны павильонууд шатаж наймаа худалдаа эрхлэгчдэд их хэмжээний хохирол учирчээ. Онцгой байдлын албаны гурван ангийн бүрэлдэхүүн ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Тус хэсэг нь цахилгаанд огт холбогдоогүй аж. Тиймээс цахилгааны гэмтлээс болж, гал гарах ямар ч үндэслэлгүй нь тодорхой юм байна. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэнд павильон түрээслэгч Жаргалтогтохын эхнэр Алтанбайгаль нь ажлын байрандаа зул асааж орхиод явсан хойгуур гал гарчээ. Үүнээс болж гал авалцан түгсээр нийт 22 павильон шатжээ. Цагдаагийнхан ажил үүргийн дагуу Алтанбайгалийг дуудаж мэдүүлэг авсан байна. Тэрээр зул асааж орхиод явснаа хэлсэн байна. Хэрвээ Алтанбайгалийн буруутай үйлдэл тогтоогдвол тэрээр бүх хохирлыг төлж барагдуулах учиртай аж. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст уг хэргийг нарийвчлан шалгаж байна.
Н.Дөл