НИЙГЭМ

Шинэ жилийн баяраар аюулгүй байдлыг хангах хамтарсан шалгалт үргэлжилж байна

2017 оны 12-р сарын 26 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
salut-702x336

Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд хамрагдаж байгаа юм.

Одоогоор шалгалтыг 88 объект хийж, 346 зөрчил илрүүлэн, 74 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулах  албан шаардлагыг  56 байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээжээ.

  Иймд иргэн та  пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй газраас худалдан авч, хэрэглэх заавар, санамжийг мөрдөх, сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамикийг орон байр, тасалгаанд, сүлд модны ойролцоо, шатах материалтай орчинд хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж байгууллага  сүлд мод, гэрлэн чимэглэлийг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектыг харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж ажиллахыг анхааруулж байна.

      Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын хамтарсан үзлэг шалгалт 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий  газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013