Улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай есөн уяачийг Монголын морин спорт уяачдын холбооноос танилцуулж байна.
Нэгдүгээр байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас дөрвөн айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас таван түрүү, 21 айраг хүртсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэг 81 оноогоор.
Хоёрдугаар байр: Ардын хувсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр түрүү, зургаан айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас таван түрүү, 13 айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр 76 оноогоор.
Гуравдугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас нэг айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, долоон айраг хүртсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Түвдэнжаажидын Батзориг 36 оноогоор.
Дөрөвдүгээр байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас гурван түрүү, таван айраг хүртсэн Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоож 31 оноогоор.
Тавдугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл 29 оноогоор.
Зургадугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас нэг айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас нэг түрүү, есөн айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сашкагийн Эрдэнэбат 28 оноогоор.
Долдугаар байр: Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас хоёр түрүү, долоон айраг хүртсэн Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, Монгол Улсын алдарт уяач Ганбаатарын Буянтогтох 27 оноогоор.
Наймдугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир 26 оноогоор.
Есдүгээр байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас нэг айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пүрэвдоржийн Алтансүх 25 оноогоор тус тус эрэмбэлэгдсэнийг ММСУХ-ноос мэдээлэв.
Монголын чансаа өндөр шилдэг уяачдыг О.Батбилэг тэргүүлэв
2017 оны 12-р сарын 26 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )