Төв банк 19,6 тн алт худалдан авчээ

2017 оны 12-р сарын 26 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
goldbig

Монголбанк 2017 оныг дуустал дунджаар  20 тонн алт худалдан авахаар урьдчилсан тооцоо гаргасан.
Төвбанк энэ сарын 21-ний байдлаар 117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37 хувь, 216 иргэнээс 12.4 тонн буюу 63 хувь нийт 19.6 тонн алт худалдан аваад байна. Үүнээс  19.4 тонн алт цэвэршүүлж, 692.1 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ. Өнгөрсөн онд 18.3 тонн алт худалдан авсан нь өмнөх оноос 1.5 тонн илүү буюу 8 хувиар өсчээ.

Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг нэн даруй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Монголбанк  дотоодын зах зээлээс худалдан авах үнийг  2016 оноос  энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл  Лондонгийн үнэт металлын зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнийг мөрдөж ажилласан байна. Түүнчлэн “Монгол алт” аяны хүрээнд Монголбанкнаас шат дараатай олон ажлыг зохион байгуулсны үр дүнд алтны худалдан авалт нэмэгджээ.

Монголбанкнаас ирэх сарын 1-нээс эхлэн   алт худалдан авах үнийг Лондонгийн Үнэт металлын Зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээс 2 ам.долларыг хасч тогтоохоор болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх