Сүхбаатар нэгдсэн эмнэлэг MNS-ISO 9001:2016 стандартын гэрчилгээ авлаа

2017 оны 12-р сарын 22 өдөр, 17 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
004

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэн өнөөдөр MNS-ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээгээ гардаж авлаа.

Өнгөрсөн 13 жилийн турш менежментийн гэрээгээр ажиллаж, эрүүл мэндийн салбарт хөгжлийн шинэ гарц нээсэн тус эмнэлгийн хувьд ийнхүү олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхдагч эмнэлэг болж байна.

Эмнэлгийн үйл ажиллагаа болон эмч ажиллагсдын зохион байгуулалт, эмчилгээ үйлчилгээндээ чанарын менежментийг хэрэгжүүлсэний хүчинд өнөөгхүртэл хүүхдийн эндэгдэлгүй, амжилттай ажиллаж байгаа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон томуугийн дэгдэлтийн хүрээнд олон арга хэмжээ авч, үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх