Хөдөлгөөнт эргүүлийнхэн Toyota Land Cruiser 200-аар үүрэг гүйцэтгэнэ

2017 оны 12-р сарын 22 өдөр, 13 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
policeee

Хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг цагдаагийн ажилтнууд болон нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодын цагдаагийн хэсгийнхэн ажлын шаардлагаар жийп хөлөглөх сайхан цаг айсуй. Туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашиныг ЦЕГ-ын даргын тушаалаар  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлсэн  байна.

Хөдөлгөөнт эргүүлийн машинуудад шатахууны нэмэгдлийг өнөөдрөөс эхлэн олгохоор болжээ. Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 68, Замын цагдаагийн албаны 48 нийт 116 хөдөлгөөнт эргүүлийн автомашинд шатахууны нэмэгдлийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 224 дүгээр тушаалын хавсралтын 1-д заасныг баримтлан 25 хувиар нэмэгдүүлжээ.

Шатахууны нэмэгдлийг олгосноор албаны бэлэн байдлыг бүрэн хангаж, автомашины аккумулятор, дуут дохио, гэрэл эвдэрч доголдох эрсдэл буурч, хүйтний улиралд дуудлага, ачаалал ихтэй үед шатахуун хүрэлцэхгүй байх бэрхшээл ард хоцрох болно. Хөдөлгөөнт эргүүлийн автомашинууд үүргээ хэвийн гүйцэтгэх боломж бүрдлээ гэж ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас мэдээлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх