Евразийн хамтарсан армид Монгол багтах аж

2017 оны 12-р сарын 22 өдөр, 12 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25674475_1263390973792398_272917674_n

Монгол, Турк, Азербайжан,Киргизстан улс хамтран “Түрэгийн ертөнцийн хамтарсан арми” нэртэй Евразийн томоохон арми байгуулах гэж байгаа тухай Ираны “Мехр” агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ уламжилжээ.
2013 онд эдгээр улс орнууд хамтарсан арми байгуулах төлөвлөгөөг боловсруулсан байна. Уг төлөвлөгөөнд тулгуурлан НҮБ-ын Энхийг сахиулах хүчинтэй ижил төстэй хамтарсан арми байгуулж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах аж Энэ хамтарсан хүчнийг байгуулж, цаашид авч явахад Туркийн Жандармерийн командлалынхан буюу дотоодын цэргийнхэн гол үүрэг гүйцэтгэх гэнэ.

Монгол Улс Дотоодын цэргийн ангиудаа татан буулгасны улмаас энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ холбогдох улс орнууд хэсэг хугацаанд хойш тавиад байжээ. Харин Монгол Улс Дотоодын цэргийг сэргээн байгуулах шийдвэрийг энэ онд гаргасантай холбоотойгоор хамтарсан арми байгуулах төлөвлөгөөг ирэх оноос ажил хэрэг болгох гэж байгаа юмсанж. Тодруулбал, энэ армийн бүрэлдэхүүнд багтсан улс орнууд нь  ирэх оноос бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, янз бүрийн мэдээ мэдээлэл болон туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Мөн Туркийн дотоодын цэргийнхэн холбогдох улс орнуудын аюулаас хамгаалах хүчнийхнийг бэлтгэж сургахын сацуу Элчин сайдын яамдынх нь аюулгүй байдлыг хангах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх