Маргаашнаас ес эхэлнэ. Өвлийн жавар тачигнан хүйтрэх цаг боллоо гэсэн үг. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Монголчууд есөн есийн 81 хоногт хүйтний эрч ямархуу байхыг ийнхүү хэлэлцдэг.
Нэг есөд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд
хорз архи хөлдөнө
Гурван есөд
гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд
дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд
тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд зурайсан зам гарна
Долоон есөд довын толгой борлоно
Найман есөд нал, шал болно
Есөн есөд ердийн дулаан болно