Хүчирхийллийн эсрэг аяныг хөдөөд өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэр олголоо

2017 оны 12-р сарын 20 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25589693_511027405937862_235330748_n

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Жавхлант, Шаамар, Хүдэр суманд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжье” уриатай “Сэргээн засалтын цогц үйлчилгээний арга хэмжээ”сэдэвт өдөрлөг 12 дугаар сарын 14-17-нд боллоо. УИХ-ын гишүүний Н.Оюундарийн санаачлагаар 2015 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж “Бид нэг зүрх сэтгэлтэй”шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж ирсэн юм. Энэ жилээс эхлэн тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай зарим хүнд тэргэнцэр, гарын бэлэг гардуулан өгчээ. Тухайлбал, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Хүдэр суманд судалгаа явуулж халамж нэн шаардлагатай хүүхэд, том хүн нийлсэн 16 хүнд тэргэнцэр олгож бодит дэмжлэг үзүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Хүчирхийллийн эсрэг бид хамтдаа” сарын аяныг өнгөрсөн 11 дүгээр сарын 15-наас НАМЭХ-ноос эхлүүлжээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачлагаар энэхүү ажлыг эхлүүлж хүн ам ихтэй Сүхбаатар сумын дунд сургуулийн 6-10 дугаар ангийн сурагчдын дунд дээрх аяны хүрээнд “Хүчирхийлэл бидний нүдээр” эссэ бичлэгийн болон “Би үүнийг тэвчихгүй” гар зургийн уралдааныг 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан юм. Сарын аяны хүрээнд зохион байгуулсан олон ажлын үр дүнд нийгэм ямархуу байгааг томчуудад харуулах хэмжээнд хүүхдүүд өөр, өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Томчуудыг зөв байхыг сануулсан олон санууштай санаа, мэссэжийг багачууд маань өгч нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэж байгаа нь дэвшил юм.

Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд мэргэжлээ зөв сонгож чадвал алсдаа улс орныхоо хэрэгцээтэй салбар  бүрт хүрч ажиллаж дэлхийн бусад улсын адил хөгжилд дөтлөх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь тойргийнхоо төгсөх ангийн 440 орчим сурагчид мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэргэжлийн багш нараар хичээл заалгуулж, зөвлөгөө өгч мөн хэрэгцээтэй ном, гарын авлагыг шинэ оны босгон дээр сурагчдад бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Мөн 400 орчим багшид “Багшийн хөгжлийн дэвтэр”-ийг олгож сургалт зохион байгуулжээ.

25564517_511027349271201_1421205472_n 25555595_511027775937825_512009153_n 25555532_511027802604489_333278839_n 20614364_511028359271100_1510213469_n 25589807_511027752604494_1869804968_n 25589750_511028389271097_1499323831_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх