Албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж бусдаас торгууль хэмээн мөнгө авсан цагдаагийн 4 албан хаагчийг АТГ-т шалгаж байна. Тангаргаа зөрчсөн цагдаагийн ахлах мөрдөгч Б, А, О, Б нарыг цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаар илрүүлж, хэргийг нь Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан сэжигтнээс мөнгө авсан, албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан , албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм байна. Авлигач төрийн ажилтнуудын хэрэг олны анхаарлын төвд оржээ.
Н.Дөлгөөн