Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 99 багц тендерээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн 29,9 тэрбум төгрөг, Дэлхийн банкны санхүүжилтээр 2,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зохион байгуулсан.
Мөн нийт 104 багц тендерийн 62 багц тендерт гэрээ байгуулж 2,8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Дотоодын давуу эрхийн зөрүүг тооцуулсан нийт 9 компани, үндэсний үйлдвэрлэгч 30 компани оролцсон байна.
Улсын хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор нийт 4369 төсөл арга хэмжээний 2,9 их наяд төгрөгийн худалдан авалт хийгджээ. Төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт ажлын 99,3 хувийг яам, агентлаг, орон нутаг, төрийн өмчит компаниуд өөрсдөө зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд 2,9 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ
2017 оны 12-р сарын 20 өдөр, 14 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )