Тоноглолтой өрөөнөөс бусад газарт мөрдөн байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв

2017 оны 12-р сарын 20 өдөр, 10 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18fl6dfrx2

Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгээ дүгнэж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр  өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж,  тус газрын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ын ЗУГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатар, Хэрэг бүртгэх албаны дарга, Цагдаагийн хурандаа А.Амгалан, ТЗБХ-ийн дарга, Цагдаагийн хурадаа Б.Гантулга, ХЭҮК-ийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл,  ГХШ-ын хэлтсийн дарга Т.Ихтамир, ЗХА-ны  хэлтсийн дарга Ө.Ундрах, ХЭБС-ны хэлтсийн дарга Ц.Адъяахишиг нар оролцлоо.

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт МӨРДӨН БАЙЦААЛТ авбал хууль бус гэж үзнэ гэв Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав:

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт МӨРДӨН БАЙЦААЛТ авбал хууль бус гэж үзнэ гэв Arslan.mn
ХЭҮК-тэй 2014 оноос эхлэн хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажилласан. Энэ санамж бичгийн  хүрээнд  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд энэхүү ажлаа цаашид үргэлжлүүлэх болсонд талархаж байна. Цаашид цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын  эрхийг хангаж, хамгаалах,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн  зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаагийн албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлага, мэдлэгийг дээшлүүлэхэд  үнэтэй зөвлөгөө, зөвлөмж өгч харилцан дэмжлэг үзүүлэн хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.  Та бүхний цаашдын  ажилд амжилт хүсье.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж :

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт МӨРДӨН БАЙЦААЛТ авбал хууль бус гэж үзнэ гэв Arslan.mn
Санамж бичиг байгуулан ажилласан өнгөрсөн гурван жилийн хугацаанд нилээдгүй амжилтанд хүрсэн.
Хүний эрхийг хуулийн дагуу хязгаарладаг байгууллагуудтай манай байгууллага санамж бичиг байгуулан хамтрах ажил хэвшиж үр дүнгээ өгч байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зөвхөн  цагдаагийн  албан хаагчдаас  хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллалаа. Нөгөө талаас цагдаагийн өөрсдийн эрхийн асуудлаар тодорхой  хэмжээний судалгаа хийж, УИХ-д явуулдаг илтгэлд анх удаа тусгасан.
Цагдаагийн  албан хаагчдын  эрх, нийгмийн асуудал хамгийн хүнд байдаг. Тушаалаар ажилладаг гэсэн нэрийн дор цагдаагийн албан хаагчдын асуудалд  төдийлөн анхаараагүй байдаг. Энэ асуудлуудыг хоёр талаас хөндөж гаргасны үр дүнд хэд хэдэн ажлууд хийгдсэн.  Цаашид цагдаагийн албан хаагчдын эрхийг хамгаалах, мөн цагдаагийн албан хаагчдын явуулж буй үйл ажиллагаанаас болж иргэдэд хохирол учрахгүй байх, иргэдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр хамтран ажиллана.
Цагдаагийн  албан хаагчдад явуулах сургалтыг улам нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Өмнө нь мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөх талаар гомдол  их ирдэг байсан бол одоо мөрдөн байцаах үйл ажиллагааг зөвхөн тоноглосон өрөөнд явуулдаг болсон. Тэрнээс өөр газарт явуулбал хууль зөрчсөн болно.

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт МӨРДӨН БАЙЦААЛТ авбал хууль бус гэж үзнэ гэв Arslan.mn

Цагдаагийн байгууллага санамж бичиг байгуулснаар Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх