УИХ-ынгишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь нар өнөөдөр Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалаа. Шагналыг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч,Төлөөлөгчийн газрын дарга Дамбаев Митып Дамбиевич өнөөдөр төрийн ордонд гардуулан өглөө.
Хоёр улсын харилцааг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж ийнхүү эрхэм түшээдэд Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн нэрэмжит шагналыг гардуулан өгсөн байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2016 оны намраас эхлэн Буриад-Монголын парламентийн бүлгэмийн даргаар ажиллаж байгаа юм.