АНУ-ын Вашингтон муж улсад хурдны галт тэрэг замаасаа гарч, гүүрнээс унасны улмаас зургаан хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн байна. Галт тэрэг орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний зургаан цагт Вашингтон муж улсын Сиэтл хотоос хөдөлсөн бөгөөд Орегон муж улсын Портленд хотод 09:20 цагт очих ёстой байжээ. Өглөөний 07:30 цагт осолдсон галт тэргэнд 77 зорчигч, галт тэрэгний ажлын багийнхан байсан бөгөөд хүмүүсийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна гэж ВВС агентлаг уламжлав. Галт тэрэг 14 вагон чирч явснаас хоёр нь гүүрнээс унасан бөгөөд гурав дахь нь арайхийн тогтож үлджээ. Засаг захиргааныхны мэдэгдэж буйгаар, аврагчид шуурхай ажиллаж байгаа аж. Автозогсоол дээр унасан вагонууд 7 машиныг даржээ. Машинд хүн байсан эсэхийг шалгаж байна гэж аврагчид мэдэгджээ.
Такома, Олимпия хотыг холбосон замыг сольсны маргааш уг осол гарчээ. 181 сая доллар зарцуулсан шинэ төсөл нь аяллын цагийг багасгах зорилготой байсан гэж Вашингтон мужийн төмөр замынхан ярьсан байна. Галт тэрэгний томоохон осол өмнө нь Энэтхэг,Камерун, ОХУ-ын Владимир мужид гарч байсан бөгөөд хүний амь,их хэмжээний хохирол учруулж байсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ослын талаар сонсоод твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна.
тоогүй юм болж дээ. Монголд ингэсэн бол яана. Бид бусдын зовлонг хуваалцах сэтгэлтэй байх ёстой. Төр засаг маань эмгэнэл илэрхийлэхээ мэдэх байгаа даа.