Бичил бизнесийг дэмжих,ядуурлыг бууруулах асуудалд анхаарч байна

2017 оны 12-р сарын 19 өдөр, 09 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25488605_1260639970734165_808105988_n

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газjаас  “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд өнөөдөр “Хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтнуудын чадавхи бэхжүүлэх” сургалт зохион байгуулав.

Сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй хадгаламж, зээлийн хоршооны удирдах ажилтнууд оролцож, бизнес төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн эрсдлийн менежмент, хэрэглэгчидтэй харилцах  менежмент, архив албан бичиг хэргийн хөтлөлтийн стандартыг хангах асуудлаар суралцав.

2017 онд Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сантай 122 хадгаламж зээлийн хоршоо гэрээ байгуулан хамтарч ажилласан байна. Үүнээс 99 хадгаламж зээлийн хоршоодтой байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа байгаа аж. Эдгээр хоршоод энэ онд 20.3 тэрбум төгрөгийн зээлийг давхардсан тоогоор 6631 иргэнд олгосон байна. Энэхүү зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу явж байгаа бөгөөд 14.5 тэрбум төгрөг болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр сургалтын үеэр онцлов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх