Хар тамхи, хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг баян айлын охин илчиллээ

2017 оны 12-р сарын 15 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25393918_1258335870964575_1326118648_n

“Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаар дамжуулан Live хийжээ. Тэр охины яриаг анзаарвал маш ноцтой мэдээллийг  нийтэд дэлгэжээ. Монголдоо нэртэй баячууд,УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, албан тушаалтны  хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ярьсан байна..

УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон, Уул уурхайн сайд асаны охин хэмээн өөрийгөө танилцуулсан охины ярьж буйгаар,2015 онд энэ охин,түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн аж.  “Маргааш шүүх хурал эхлэхэд бүх хүнээс цусны шинжилгээ авна. Яагаад гэхээр тэр ирсэн хүмүүс дунд хар тамхи хэрэглэдэг хүмүүс байгаа. Учир нь би хуулийн бүх шатанд өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотолсон. Надаас мөн адил бүх төрлийн шинжилгээнүүдийг авсан. Хэрэг гардаг өдөр миний уух юман дотор нунтаг зүйл хийсэн. Тэр өдрийн орой нь зүрхний хэм алдагдаад, манай найз залуу бид хоёр түргэн дуудсан. Гэтэл пармадол гэх нунтаг эм хийсэн байсан. Хэн гэх хүн хийснийг одоо хэлэхгүй. Бидэнд бол өвстэй адилхан үйлчилгээтэй гэж хэлж, хэрэглэхэд тэр нь солиорлын үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Би уруу татагдсан гэдэг утгаараа хэрэг үүрэхгүй.

Үүгээр намайг боож, хэрэг үүрүүлнэ гэвэл яг үнэндээ хохирогч нь би, та нар биш. Ээж рүү минь залгаж сүрдүүлэх, гэр бүл рүү залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй. Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, “Монос”байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Яагаад гэхээр та нар хэрэг хийсэн. Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ. Хамгийн багадаа тэнд байсан хүүхдүүд “Corpоrate”-д болсон, санаатайгаар хүний биед гар хүрсэн гэдэг зүйл ангиар зургаан сар хоригдоно.

Тэнд байсан хүмүүсийн өмсөж байсан хувцас хунар эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол гээд доод тал нь 20 сая төгрөг болно. Тэнд байсан бүх охид болон тэдгээртэй хамт байсан найз залуу, хамт алхаж байсан бүх хүмүүс хамаарах учраас шалгана шүүнэ, байцаалт авна. Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа. Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна. Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм бишүү. Би энэ жил сургуулиа хамт төгссөн, нэг ангийн сайн найз хоёр залууд хүчиндүүлсэн. Мөнхцацралтын гэрт байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Тэнд байсан бүх хүний нэрийг цагдаад бичээд өгсөн. Би “Цаасан дээр бичиж, хэргээ өөрсдөө хүлээх юм бол хэрэг чинь хөнгөрнө” гэж хэлсэн. Тэгсэн харин эсрэгээрээ залгаж сүрдүүлсэн, дарамталсан, хахууль амалсан. Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Хар тамхитай холбоотой бүх айлд нэгжлэг үзлэг хийнэ. Энэ хэрэг хуулийн байгууллагын хамгийн том ололт амжилт болж байна. Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна” хэмээн маш их зүйлийг баримттай цаг хугацаатай дэлгэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх